Намын туг сүрд, уриа сүлд

Намын туг сүрд, уриа сүлд


Өвөр Монголын Ардын Намын туг сүрдний тайлал
Хөх өнгө:
-Мөнх хөх тэнгэрийг бэлэгдэв.

Нар сар гал буюу Мөнхгал шүтээн:

Ариун хас биеийг тань Мөнгөн саранд
Аугаа суу залийг тань Алтан наранд
Ашид мөнх орших амийг тань Ариун галд мөнхөлөв

Давхар тайлал
Гал-(ирээдүй цагийн бэлэгдэл)
Нар-(Одоо цагийн бэлэгдэл)
Сар-(Өнгөрсөн цагийн бэлэгдэл)

Уламжлалт сэтгэлгээ
Монгол үндэстний язгуур сэтгэлгээ болох гурвал онол, гурвал сэтгэлгээний гол ухагдахуун Мөнхгалыг (нар сар гал) Монгол туургатан бүр сүлдлэн дээдлэж сүрдэн мөргөсөөр ирсэн.
Иймд агуу дээдсийн холч, гүн ухааныг бишрэн өнөө цагт бид үргэлжлүүлэн тахин шүтэх нь бидний ухамсарт үүрэг мөн буй за.

Намын сүлд дуу:
Өвөр Монголын ардын намын сүлд дуу
Намын сүлд дуу бол үндэс угсаа, соёл уламжлалыг тод илэрхийлсэн Би Монгол хүн дуу, Халуун элгэн нутаг дуунууд мөн.

Өвөр Монголын Ардын Намын уриа
Бид Монголчууд...!
Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй!
Мөнх тэнгэрийн хүчин дор Хөх Монголчууд нэгдэхтүн!
Монголчуудаа эв нэгдэл, эрх чөлөөн төлөөх тэмцэлд нэгдэхтүн! Уухай!

Санал бодлоо бичээрэй!

Энэ чат www.erhchuloo.com -той холбогдсон болно.
Цахим хуудасыг цааш нь мэдээлж дэмжье!
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More